2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.
Түүнчлэн Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.
2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.
Г.Занданшатар улстөрөөс дэндүү даруухан гэхээр явсандаа гүтгүүлж, чичлүүлж үгийн муугаар хэлүүлж явсан удаа бий. Тэрбээр "Улс төрд удаан зүтгэлээ. Улс орноо хөгжүүлэхийн төлөө чамгүй ажиллаа. Зарим үед түр зогсож өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Ардчилсан улсын хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал юм. Гэтэл бид гадагш өнгийж ард түмнээ харалгүйгээр дотроо дор бүрнээ шаагилдсаар өөрсдийн алдаа оноог дэнслэн харах чадваргүй болсон байна. Тиймээс би хэсэг хугацаанд Монголынхоо нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс ажиглаж, судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд удаан хугацаанд ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ингэснээр өөрийн улсын хийгээд бусад улсуудын улстөрийн үйл ажиллагааны давуу тал болон алдаа дутагдалыг тунгаан харж, илүү бодитоор дүгнэн цэгнэж, зөв гаргалгааг хайх боломжийг бий болгодог" хэмээсэн юм.
"Монгол Улсын Үндсэн хуульд... иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна". “Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон, асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна.