Холбоо барих

Бага нас

Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хүн эмнэлэгт төржээ. Тухайн үед аав Д.Гомбожав нь тус суманд Сум-нэгдлийн даргаар ажиллаж байв. Занданшатар гэдэг нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг.

Гэрийн эзэн Намын дээд сургуульд суралцах болсон тул тэднийх 1972 онд Улаанбаатарт нүүж иржээ. Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн Сум-нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэдний тоглохыг харсаар 4 настайдаа өөрөө шатар нүүж сурчээ.

Д.Гомбожав 1976 онд сургуулиа төгсөж, Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сум-нэгдлийн даргаар томилогдсон тул Г.Занданшатар 1977 онд тус сумын дунд сургуулийн 1-р ангид оржээ. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг, спортод идэвх сонирхолтой хүүхэд байжээ. Шүлэг уншдаг, бөхийн спортоор хичээллэдэг байсан байна. 1982 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургуульд шилжин суралцаж, 1987 онд Онц дүнтэй төгсчээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл